Аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “АН дунд, анхан шатандаа огт хагаралдаагүй. Дээд шатандаа л хагаралдаад байна. С.Эрдэнэтэй зарим зүйл дээр санал нэгдэж, нийлж байгаа. Тиймээс Эвлэрлийн багийг байгуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, хамтарсан Их хурал хийхээр болсон. АН-ын хамтарсан ээлжит Их хурал хоёрдугаар сарын 18-нд болно.
Өнөөдөр ямар ч эрх зүйн чадамжгүй ҮБХ хуралдаж байна. С.Баярцогтыг дэмжих хүмүүс цугларсан байгаа. АН-ын даргыг Бүлгийн гишүүдээс сонгодог. Гэтэл С.Баярцогт ойр тойрны хэдхэн хүнээ цуглуулаад хуралдаж, МАН-ын гар хөл болж байна. Одоо боль. Анхан, дунд шатны гишүүдээ яагаад оролцуулах, дуу хоолойг нь сонсохгүй байгаа юм бэ. Танихгүй хэдхэн хүн АН-ыг төлөөлөх учиргүй. С.Баярцогт ингэж сонгогдвол бид хүлээн зөвшөөрөхгүй.
Өнөөдрийн хурлыг АН-ын аймаг, дүүргийн дарга нар эсэргүүцэж байна” гэлээ.