Лхагва гарагт АНУ ба Япон улсын томоохон албан тушаалтнууд уулзлаа. Ингэснээр хоёр тал цэрэг зэвсгийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимтэй бэхжүүлж байгаа юм. Бүс нутагт тулгамдаж байгаа аюулгүй байдлын заналхийллийн эсрэг талууд нэгдэж байгаа гэдгээ ийн илэрхийлж байна.
Тодруулбал, БНАСАУ болон БНХАУ-ын болзошгүй аюулын эсрэг хамтарч байгаа гэдгээ нээлттэй илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “БНХАУ бидэнд аль алинд нь тулгамдсан стратегийн шинжтэй асуудал болсон гэдэгт санал нэгдэж байгаа” гэж тодотгосон.
Харин Японы гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса “Стратегийн өрсөлдөөн өрнөж буй одоо цагт манай хоёр улс нэгдсэн алсын хараатай байх нь юу юунаас илүү чухал” гэж байр сууриа бататгасан байна. БНХАУ-ын хувьд хиймэл дагуулын салбартаа онцгой ач холбогдол өгч, тэр хэрээр хурдацтай хөгжиж буй. Тиймээс талууд “стратегийн өрсөлдөгчийнхөө” эсрэг бүх талын арга хэмжээг авахад бэлэн гэдгээ ийн олон нийтэд нээлттэй мэдэгдлээ.
SOURCE: DW