Гуанжоу хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдийн нэгт жолоо барьж явсан иргэн осол хийж, явган хүний гудамж руу эргэсэн осол гарчээ. Үүнээс болж таван иргэн амиа алдаж, арван гурван иргэн шархдсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
Тодруулбал, Хятадын төрийн мэдлийн Global Times-ийн мэдээлж буйгаар 22 настай иргэнийг уг хэрэгт сэжиглэн баривчилжээ. Хэрэг үйлдсэн этгээд осол болсны дараа зугтсан байна. Хэргийн тухай бичлэгүүд Хятадын цахим сүлжээнд ихээр тархсан бөгөөд нэг бичлэгт хэрэг үйлдсэн этгээд машинаасаа их хэмжээний бэлэн мөнгө гаргаж байгааг харуулсан байна.
Хятадад хоёр хоногийн өмнө бас төстэй хэрэг болсон юм. Тодруулбал, Шанхай хотын нэгэн дээд зэрэглэлийн зочид буудлын менежментийн баг хэрэглэгчтэйгээ маргалдсаны улмаас тус иргэн зочид буудлын үүдний танхим руу спорт машинтай орсон хэрэг гарсан. Харин дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан өгөөгүй байна.
SOURCE: AL JAZEERA