Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг хойшлуулшгүйгээр баривчилж, нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Баривчлах үеэр түүний гэрээс 7,3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх худалдан авах гэрээ гарч ирснийг, хурааж авсан юм.
С.Батдөлийг
-18.6 мөнгө угаах,
-18.3 татвар төлөхөөс зайлсхийх,
-22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих
-22.4 хахууль авах гэсэн дөрвөн зүйл ангиар шалгаж буй.
Түүнийг хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж, хөнгөн шийтгүүлж магадгүй гэх хардлага олны дунд бий.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төмөр замын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийн тухайд хялбаршуулсан журмаар шийдэх эрх зүйн боломж байхгүй” гэлээ.