Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө багтаан олгох хэрэгтэй гэсэн.
Мөн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Монгол Улсад 1148 ашиглалтын лиценз бий. Үүнийг хүн амд хуваахаар нэг иргэнд тутамд 2800 ногдож байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцоод өгөх боломж бий. Энэ зургаар харвал, нэг иргэнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий” гэлээ.