Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө багтаан олгох хэрэгтэй гэлээ.
Тэрбээр “Засгийн газраас 1072 хувцааны талаар тодорхой чиглэл өгөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар судалж, тодорхой арга хэмжээ авмаар байна. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой” гэлээ.