Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, чанаржуулах зорилгоор 2022 онд үйлдвэрлэсэн 100 автобус эхний ээлжинд авахаар болсон билээ. Өнөөдөр эхний ээлжинд 30 автобус хүлээн авлаа.
Эдгээр автобусны техникийн үзүүлэлтээс онцолбол:
-Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
-Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
-Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
-Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
-Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
-Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
-Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
-Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
-Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.