УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Байнгын хорооны хуралдаанд согтуу суусан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Таныг Байнгын хорооны хуралд согтуу суусан байсан гэх мэдээлэл цацагдлаа. Тухайн үед та согтуу байсан уу?
-Нийгмийн сүлжээгээр яваад байгаа энэ асуудал дээр тайлбар өгөхгүй бол болохгүй байна. Мягмар гаригт Хууль зүйн байнгын хорооны хуралд би суусан. Би архи огт амсдаггүй. Намайг таньдаг, миний эргэн тойрны хүмүүс бүгд мэдэж байгаа. Хэрвээ архи уусан бол уучлалт гуйх чадвар надад байгаа.
-Б.Пүрэвдорж гишүүнтэй яагаад муудалцсан бэ?
-Б.Пүрэвдорж гишүүнтэй жаахан чанга дуугаар маргалдсан нь үнэн. Түүнтэй уулзсан. Бид хоёрын дунд хувийн асуудал байхгүй. Б.Пүрэвдорж гишүүн “Хууль зүйн байнгын хороог АН-д өг” гэсэн. Найтааж байгаа зургийг сошиалд тавьсан байна лээ.
-Таныг согтуу байсан гэх яриа яагаад гарах болов?
-Би ёстой мэдэхгүй байна. Огт архи уудаггүй хүнийг “Архи уудаг” гээд цацаад байх юм. Улс төр л юм болов уу. Одоо иргэд юмыг ялгаж, салгаж ойлгодог болсон. Би хүний өмнө санасан, бодсоноо шулуухан хэлдэг. Үүнээс болсон байж магадгүй.