"MЭК" судалгааны байгууллага Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг сонгогчид дахин сонгох эсэх талаар судалгаа авчээ.
Судлагааг Улаанбаатарт оршин суудаг 1200 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар нэгдүгээр сарын 1-6-нд авсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг дахин сонгох эсэхэд чингэлтэйчүүдийн гурван хувь нь “Заавал дахиж сонгоно”, 10 хувь нь “Дахиж өгнө”, 21 хувь нь “Бараг сонгохгүй”, 39 хувь нь “Сонгохгүй” гэжээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг дахин сонгох эсэхэд найман хувь нь “Заавал сонгоно”, 12 хувь нь “Сонгоно”, 15 хувь нь “Бараг сонгохгүй”, 34 хувь нь “Сонгохгүй” гэсэн саналтай байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг дахин сонгох эсэхэд таван хувь нь “Заавал сонгоно”, 15 хувь нь “Сонгоно”, 12 хувь нь “Бараг сонгохгүй”, 34 хувь нь “Сонгохгүй” гэжээ.