Украины зүүн хэсэгт орших давсны уурхайтай Соледар тосгоныг ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэл хяналтдаа авснаа мэдэгджээ. Сүүлийн хэдэн хоног энэ бүс нутагт ширүүн байлдаан өрнөсөн бөгөөд ОХУ-ын талаас Вагнер бүлэглэлийн цэргүүд голчлон байлдаж байсан юм.
Соледар тосгонд ялалт байгуулах нь ОХУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Тодруулбал, Донбассын Бахмут хот руу ОХУ-ын арми илүү ойртож байгаагийн илрэл гэж хэвлэлүүд мэдээлж байна. Соледар тосгон нь Бахмут хотоос 15 км-ийн зайд оршиж буй.
Энэ талаар Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин хамгийн түрүүнд мэдэгдсэн бөгөөд “Хоригдлуудыг удахгүй зарлана” гэж нэмж хэлснийг Оросын хэвлэлүүд дамжуулсан байна. Харин барууны шинжээчид Е.Пригожинийг худлаа мэдүүлж байна гэж буруутгаж байгаа бөгөөд байлдаан одоо ч тус бүс нутагт үргэлжилж байх магадлалтай гэдгийг сануулжээ.
SOURCE: AL JAZEERA