Лхагва гарагт Парисын галт тэрэгний буудал дээр нэгэн этгээд мэст халдлага үйлдсэн хэрэг гарч, олон нийтийг цочролд орууллаа. Хэрэг гарсан Гэйр ду Норд галт тэрэгний буудал нь Францын хамгийн завгүй газруудын нэг. Эндээс Бельги, Герман, Недерланд, Их Британи руу галт тэргүүд явдаг байна. Гэвч энэ хэргээс болж олон аяллуудыг цуцалжээ.
Хэрэг үйлдсэн этгээд галт тэрэгний буудал дээр байхдаа эргэн тойронд байсан хүмүүс рүү гэнэт дайрсан байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч Францад энэ төрлийн гэмт хэрэг ховор тохиолддог.
Мөн хамгийн сүүлд буюу гурван долоо хоногийн өмнө Парист Курдын соёлын төвд халдлага болж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхэд хүргэсэн. Энэ мэтчилэн ойр ойрхон халдлага болж байгаа нь олон нийтэд түгшүүр үүсгэж байгаа талаар Францын хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: DW