БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхоны урд талын төв зам дээр “Ланд 200” маркийн автомашинтай жолооч урсгал сөрөн, долоон машин мөргөж, хоёр охиныг дайрсан хэрэг гарсан.
Уг ослыг гаргасан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хохирогч охины өмгөөлөгч “Өнөөдрийн хэлэлцүүлэгч Ч.Маралмаа оролцсон. Өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжиж байгаа. Охины гэмтлийн зэрэг хүндэвтэр гэж гарсан. Хүндэвтэр гэж дүгнэснийг Ч.Маралмаа хүлээн зөвшөөрөхгүй гээд маргаж байгаа.
Энэ хэрэгт дөрвөн шинжээчийн дүгнэлт гарчхаад байгаа. Хамгийн сүүлчийн дүгнэлт дээр зөвлөхөөр орсон Ганболд эмчийг оролцуулаад, шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүх рүү шилжүүллээ.
-Яагаад хүндэтгэр гэж дүгэснийг эсэргүүцэн, маргаж байгаа юм бол?
-Өөрөөс нь асуу.
-Бусад хохирогчдын хохирлыг барагдуулсан уу?
-Барагдуулсан байх. Би сайн мэдэхгүй. Өөрөөс нь асуу.