"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлэгт үе үеийн сайд, дарга нар, эрдэмтэн судлаачид, жагсагчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож байна.
Зөвшилцөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэллээ.
Энэ үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар “Та нар өнөөдрийг хүртэл хүнтэй тэмцсээр ирсэн. Н.Энхбаярыг явуулбал, М.Энхболдыг хөөвөл сайхан болно гэсэн. Гэтэл өнөөдөр юу өөрчлөгдөв. Одоо ингээд ямар ч нэмэргүй. Тогтолцоогоо өөрчлөх цаг нь болсон. Одоо дуугармаар, тэмцмээр байна. Даанч надад лайваас өөр нөхөр алга. Сэтгүүлчид надаас ярилцлага авахгүй байна” гэлээ.