Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 1072 хувьцааны ногдол ашгийн талаар “Ногдол ашиг хэрхэн олгохыг компанийн тухай хуулиар зохицуулдаг. Ер нь тухайн компанийн ашиг, алдагдлаас шалтгаална.
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх дөрөв, тавдугаар сард хуваарилахаар төлөвлөсөн юм билээ. УИХ-аар энэ асуудлыг ярихаас өмнө ингэж олгохоор төлөвлөсөн байсан гэж "Эрдэнэс тавантолгой" компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлсэн” гэлээ.