Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Тэтгэврийн шинэчлэлийг хэзээ хийх вэ гэсэн хүлээлт, шаардлага өнөөгийн нийгэмд бий. Олон жил ярьж буй ч тодорхой шийдэл, шийдвэрт хүрэлгүй өдий хүрсэн тэтгэврийн шинэчлэлийг энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болно. 2019 оноос хойш 6, 7 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон 48.000 ахмадын тэтгэврийг нөхөж олгоно. Үүнд 60.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Таван жил болгоход нэмж 20 орчим тэрбум шаардлагатай гэнэ.