Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг саяхныг хүртэл тэргүүлж байсан, тэрбумтан Илон Маскийн хувьд 2022 он тун таагүй жил байлаа. 2021 онд 340 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлэгдэж байсан тэрбээр өнгөрсөн жил 200 тэрбум ам.доллар алдсаны улмаас дэлхийн хамгийн баян хүн байхаа больсон. “Тесла” компанийн ханш 2022 оны турш 65 хувиар унасан нь түүний хөрөнгө үлэмж хэмжээгээр буурахад их нөлөөлжээ.
Энэ тааруу “амжилт”-аараа Илон Маск Гинесийн номд бичигдлээ. Тэрбээр жилийн хугацаанд хамгийн их мөнгө алдсан хүнээр тодорсон юм. Түүнээс өмнө Японы тэрбумтан Масаёши Сон 58.6 тэрбум ам.доллар алдан, энэ “амжилт”-ыг эзэмшиж байв.