БНХАУ хилээ нээж байгаатай холбогдуулан хэд хэдэн улс тус улсаас ирж байгаа иргэдэд хязгаарлалт тавихаа мэдэгдсэний нэг нь БНСУ. Тухайлбал, энэ сарыг дуустал Хятад иргэд БНСУ-д визгүй нэвтрэх боломжгүйгээс гадна хоёр улсын хоорон дахь нислэгийн тоог хязгаарласан юм. Харин БНХАУ үүний хариуд БНСУ-ын иргэдийг бизнес, аялал жуулчлал, эрүүл мэндийн шалтгаанаар тус улсад түр хугацаанд нэвтэрч болдог байсныг цуцалжээ.
Тодруулбал, БНСУ дахь БНХАУ-ын элчин сайдын яам энэ шийдвэрээ БНСУ-ын ялгаварлан гадуурхсан шийдвэрээс үүдэлтэй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын шинэ гадаад хэргийн сайд Чинь Ган албан үүргээ хүлээж авснаас хойш анх удаа ийн гадаад улсыг шүүмжилж байгаа нь БНСУ боллоо.
Тэрээр БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-тэй Даваа гарагт утсаар ярихдаа тус улсыг шинжлэх ухаанч байдлаар энэ асуудалд хандаасай гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд вакцинжуулалтын түвшин өндөр байвал заавал ийм арга хэмжээ авах шаардлагагүй гэдгийг хэлжээ.
SOURCE: SCMP