АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цагаачлалын асуудал, хууль бус мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа зэрэг цогц асуудлуудыг хэлэлцэхээр Мексикийг зорьсон.
Эмнести Интернэшнл-ийн зүгээс төрийн тэргүүн нарыг “дүрвэгсэд болон цагаачдын” асуудлаар дорвитой яриа хэлэлцээ хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь АНУ, Мексикийн хил хоёр орны тулгамдсан асуудал болоод олон жилийг өнгөрүүлж буй. Үүнээс ч болж олон хүний амь нас, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг билээ.
Хойд Америкийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэ дээд хэмжээний уулзалтад Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мөн оролцож байгаа. Тэд 2021 онд дээд хэмжээний уулзалтыг Вашингтон хотод хийж байсан ч тулгамдсан асуудлуудын хүрээнд тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс энэ удаа Мексикийн талаас Хойд Америкийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх тухайд чухал ач холбогдол өгч байгаа бол Канадын талаас ногоон хөгжилд анхаарал хандуулж, санаачлагыг гартаа авсан байна. Энэ уулзалт нь аль аль талдаа ийнхүү хүртээмжтэй болсон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.
Учир нь урд хил рүү гээ хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама л 2014 онд биечлэн айлчилж байсан билээ. Харин Доналд Трампын засаг захиргааны үед гацаад байсан АНУ, Мексикийн харилцаа одоо л сэргэж эхлэх төлөвтэй байна гэдгийг шинжээчид ийнхүү онцолсон юм.
SOURCE: AL JAZEERA