Их Британийн хунтайж Харри хааны гэр бүлийн “хөшигний цаана” байх нууцын талаар дэлгэрэнгүй бичсэн гэх дурсамж номынхоо нээлтийг өчигдөр хийсэн. Харин ном нээлтэй хийсэн даруйд ийнхүү Их Британийн номын дэлгүүрүүдэд урт цуваа үүссэн байна.
Уг дурсамж номын испани хэл дээрх хувилбараас орчуулсан зарим хэсгийг томоохон хэвлэлүүд хэдийнэ олон нийтэд дэлгээд байсан юм. Тиймээс иргэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үйл явдлыг хунтайж Харри-гийн өөрийнх нь бичсэнийг уншихаар ийнхүү бөөгнөрөл үүсгэжээ. “Spare” нэртэй шинэ ном нь нэрнээсээ авхуулаад л олны анхаарлыг татсан.
Тодруулбал, түүний эцэг, гуравдугаар Чарльз хаан өөрийг нь “нөөц хүү” гэж хэлж байсантай холбоотой гэнэ. Spare нь монгол хэлээр нөөц, илүү гэсэн утгатай. Хунтайж Харри-гийн дурсамж ном ийнхүү сүүлийн арван жил дэх хамгийн их урьдчилсан захиалгатай номуудын нэг болсныг Их Британийн хэвлэлүүд онцолж байна.
Энэ номонд гүнж Дианагийн гэр бүлийн амьдрал ба одоогийн хааны эхнэр Камилла-г хааны гэр бүл хэрхэн хүлээж авсан, түүний эхнэр Меган Марклаас болж хунтайж Уилльям дүүдээ гар хүрсэн, Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа 25 хүний аминд хүрсэн зэрэг өмнө дэлгэгдэж байгаагүй үйл явдлуудыг хуваалцсан гэнэ.
SOURCE: BBC