Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн хүнд сүрьеэгийн вакцин андуурч хийсэн асуудал гарсан. Тухайн иргэдийг Улаанбаатар хотод авч ирэн, ХӨСҮТ-д хэвтүүлжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр “2023 оны нэгдүгээр сарын 9-нд 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээн авсан. Биеийн байдал нь өмнөх түвшиндээ байна. Одоогоор биеийн байдал нь хүнд, хөнгөн гэж тодорхойлох шинж алга. Хоёр иргэнд тариа хийсэн газраас шүүс гарах шинж илэрсэн. Болгоомжлох үүднээс ХӨСҮТ-д авчран, эмчилж байна” гэлээ.