
Хятадын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Хэнан мужийн хүн амын 90 хувь нь ковид-19-ийн халдвар авсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Тодруулбал, тус мужийн эрүүл мэндийн мэргэжилтэн ойролцоогоор 88.5 сая хүн халдвар авсныг баталсан байна. Хятад улс 12-р сарын эхээр “Тэг Ковид” бодлогоо цуцалснаас хойш ийнхүү халдварын хамгийн том давалгаатай нүүр тулж байгааг гадны хэвлэлүүд мэдээлж байгаа.
Түүнчлэн Хэнань мужийн эрүүл мэндийн төвүүд 12-р сарын сүүлээр ачаалал ихтэй байсныг албаныхан хэлж байсан. Гэвч Хэнань мужийн албаныхны хэлсэн энэ тоо засгийн газрын мэдээлж байгаа тооноос зөрж байгаа юм. Тухайлбал, “Тэг Ковид” бодлогыг сулруулснаас хойш 1.4 тэрбум хүнтэй тус улсад ковидийн 180 мянга тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас барсан гэсэн нь гадны хэвлэлүүдийн өгч байгаа тооноос хэд дахин зөрж байгаа. Нөгөөтэйгүүр, олон нийтээс шинжилгээ заавал авахаа больсон учраас албаны тоо бодит байдлаас зөрж байх магадлалтай гэдгийг шинжээчид сануулж байна.
SOURCE: BBC