Тайваний зүгээс БНХАУ-ыг газар нутгийнх нь ойролцоо сар хүрэхгүйн хугацаанд хоёр удаа цэргийн сургуулилт хийсэн гэж буруутгалаа. Тайванийн батлан хамгаалах яамнаас 57 Хятадын нисэх онгоцыг илрүүлснээ мэдэгсэн байна.
Өнгөрсөн сарын сүүл үеэр Хятадыг цэргийн сургуулилт хийсэн гэж тус яамнаас мөн мэдэгдэхдээ 43 нисэх онгоц илрүүлснээ мэдэгдэж байсан юм. Олон улсын зүгээс Хятадын эрх баригчдыг Тайванийг хүчээр нэгтгэх гэж байгаа хэмээн буруутгаж, тус улсын зүгээс цэрэг, улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байгаа хэмээн шүүмжилсээр буй.
БНХАУ-ын зүгээс сүүлийн гурван жиийн хугацаанд Тайванийн ойролцоо энэ төрлийн үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Харин АНУ болон барууны холбоотнууд үүнийг үл харгалзан, Тайвань руу томоохон айлчлалууд хийсээр байгаа юм.
SOURCE: REUTERS