Иранд шашны хатуу дэглэмийн эсрэг жагсаал өрнөсөөр буй. Олон улсын зүгээс Ираны эрх баригчдад арга хэмжээ авч чадахгүй байгаа тул Ираны эрх баригчид жагсагчдыг цаазалж эхэлсэн. Хамгийн сүүлд жагсаалтай холбоотойгоор Карате-гийн аварга болон сайн дурын хүүхдийн багш нарыг цаазалсан нь олон улсын анхаарлыг татаад байна.
Ийнхүү Иранд жагсаалтай холбоотойгоор цаазлуулсан иргэдийн тоо дөрөв хүрч байгаа юм. Мохаммад Мехди Карами, Сэейд Мохаммад Хоссейни нарыг хүчнийхний нэг албан хаагчийн аминд хүрсэн хэргээр ийн дүүжилжээ.
Тэдний хуульчдын хэлснээр “Ял сонссон хүмүүс цаазлуулахаасаа өмнө гэрийнхэнтэйгээ уулзаж чадаагүй, мөн эцсийн мөчид ч Ираны эрх баригчлын эсрэг гэдгээ илэрхийлж өлсгөлөн зарласан” гэж мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар жагсаалтай холбоотой 41 хүнд цаазлах ял оноосон байгаа ч бодит байдал дээр энэ тоо илүү байх магадлалтайг хэвлэлүүд анхааруулж байна. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар болон Европын Холбооноос Ираны эрх баригчдыг жагсаалтай холбоотой иргэдэд цаазын ял оноохыг зогсоохыг албан ёсны цахим хуудсуудаараа дамжуулан мэдэгджээ.
SOURCE: CNN