Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Энэ долоо хоногт л гэхэд Хөвсгөл нууранд автомашин цөмөрч, нэг хүн нас барсан. Осол болох үед автомашинд 3 иргэн зорчиж явсан бөгөөд 2 иргэн эсэн мэнд гарсан. Тэдний зорчиж явсан автомашиныг 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргалаа.
Эх сурвалж: ОБЕГ