Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Замын-Үүд-Эрээн боомтыг өнөөдрөөс эхлэн нээлээ. Эхний ээлжинд 300 зорчигчийг автобусаар тээвэрлэн Хятадын хилээр нэвтрүүлнэ. Иргэд хилээр гарахдаа ПСР шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байгаа бол БНХАУ-ын иргэдээс асуумж бөглөж нэвтрүүлнэ. БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт их байгаа учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг эрүүл мэндийн байгууллагуулаас анхааруулж байна.
- Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;
- Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
- Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
- Хүн хоорондын зай барих;
- Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
- Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
- Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
- Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
- Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх;
- Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчих хөдөлгөөн хийж буй иргэд та бүхэн дээрх зөвлөмжтэй сайтар танилцан, өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байна уу” гэжээ.