Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа хүлээлгэж өгөх ёстой хэмээн Ерөнхий сайд мэдэгдээд байна. Тодруулбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баасан гарагт мэдээлэл өгөхдөө авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг Ерөнхий сайд уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ" гэсэн юм.