АНУ-ын төрийн нарийн бичгийн даран Энтони Блинкен АНУ УКраин болон бусад дайнд өртсөн орнуудад 3 тэрбум долларын зэвсгийн тусламж өгөх болсныг зарлалаа. Ингэснээр байлдааны талбар дахь Украин цэргүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд үлэмж нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа онцолсон байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт Үнэн алдартны шашны зул сар болох гэж буйтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “түр” гал зогсоох тухай чиглэл өгсөн. Үүнийг харин Украины тал хүлээн зөвшөөрөөгүй буюу өөрсдийнх нь газар нутгаас Оросын арми цэргээ татсан тохиолдолд тохиролцоно гэж байсан юм. Харин АНУ-ын зүгээс В.Путины энэ үйлдлийг цэргийн ээлжит тактик гэж үзэж, Украины арми байлдааны бүсүүдэд амжилттай давшиж байгааг хэллээ. Тэд ийн үргэлжлүүлж, шаардлагатай тохиолдолд Украинд тусалсаар байх болно гэдгээ мөн дахин амласан байна.
Эх сурвалж: VOA