БНХАУ-ын Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна.
1. Нуклейн хүчлийн шинжилгээ
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.
2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.
3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
4. Яаралтай үед холбоо барих
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
·Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, [email protected],
·Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],
·Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, [email protected],
·Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, [email protected],
·Эрээнд суугаа КГ: +86 15647964334, [email protected]
Эх сурвалж: ГХЯ