Инчоны нисэх буудалд Хятадаас ирж байгаа найман зорчигч тутмын нэг нь ковид-19-ийн халдвар авсан байна гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ эдгээр иргэд Хятадаас нисэхдээ түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гэсэн хариутай байжээ.
Энэ талаар БНСУ-ын албаныхан “Нислэг эхлэхийн өмнөх үеэс газардах хүртэл хангалттай цаг бий. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд вирус авсан байсан нь анхандаа мэдэгдэхгүй ч дараа нь илэрч болно” гэсэн байна. Тиймээс БНСУ-ын засгийн газар Хятадаас ирж байгаа иргэдээс ПСР шинжилгээ авч байгаа юм.
Түүнчлэн засгийн газраас цэрэг, цагдаагийн хүчнийхнийг тусгаарлах байр болон онгоцны буудлууд дээр байршуулж байна. Ингэснээр хэн нэгэн тусгаарлалтаас зугтахаас сэргийлнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Korea Times