Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл өглөө. Тэд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг огцрохыг шаардаж байна. Учир нь өрхийн эмнэлгүүд энэ оны санхүүжилтээ авч чадахгүй байгаа юм байна. Холбооны Ерөнхийлөгч Ш.Хажидмаа "Өрхийн эмнэлгүүд ЭМДЕГ-тай бүтэн жилээр хамтарч ажиллах гэрээтэй ч одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна. 1-3 дугаар сарынхаа батлагдсан санхүүжилтийн 50 хувийг, 11, 12 дугаар сарын санхүүжилтийн 20 хувийг аваагүй. Бид e-hospital.mn вэб хуудсаар дамжуулан ажлын гүйцэтгэлээ тооцуулдаг. Гэвч зарим сарын гүйцэтгэлийг маань тооцохгүй байна. Системийн алдаанаас болж хохирч байна. Бид удаа дараа шаардлага тавиад ч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Тиймээс Л.Бямбасүрэнг даргыг огцруулах шаардлага тавьж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.