Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Улаанбаатар төмөр зам ХХН-ийн албан тушаалтан Б-гийн өөрийн гэрээс болон хамаарал бүхий этгээдийн гэрээс нийт 7,3 тэрбум төгрөг бэлнээр илрүүлж, улмаар хураан авсан байна. Нийт зургаан газарт нэгжлэг хийхэд ийм хэмжээний мөнгө олджээ. Үүнээс гадна, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байж болзошгүй байна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Одоогоор хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Дараагийн удаад шалгалт төмөр замыг онилно” хэмээн мэдэгдээд байсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.