Ардчилсан намын эвлэрлийн ажлын хэсгээс өнөөдөр /2022.01.06/ мэдээлэл өглөө.
“…Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ нөхцөлд улстөрийн хоёр баганы нэг нь болсон ардчилсан нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулах нь зөв гэж үзэж байна. Ингэхгүй бол нөхцөл байдал улам дордохоор байна. Бид дотоод үл ойлголцол, асуудлыг хойш нь тавьж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичиг зурсан. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхын тулд хичээнэ. Бид 2024 оны бүх шатны сонгуульд аг болж оролцохоо илэрхийлж байна. Өнөөдөр Монгол улсад ядуурал хүрээгээ тэлж, хүний эрхийн зөрчил туйлдаа хүрч байна. Үүнийг хязгаарлахын тулд бид хамтарч ажиллана” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.