Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.
"…Манай улс угаасан ноолуурыг экспортод гаргаж байна. Цаашид шатлалаа ахиулж, самнасан ноолуур экспортлохоор зорьж байна. Ингэснээр шинээр 4-5 мянган ажлын байр бий болно. Өнгөрсөн жил угаасан ноолуур гаргахад 310 сая доллар Монгол улсад орж ирж байсан бол самнасныг гаргаснаар энэ тоо 500 сая доллар болж нэмэгдэнэ. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 45 хувийг дангаараа бэлддэг. Гэвч үүнийгээ түүхийгээр нь гаргаад байж болохгүй. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Тиймээс техникийн зохицуулалтыг баталж, самнасан ноолуур гаргах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.