Монгол банкнаас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед зарим хэвлэлээр Монголбанк 50 мянгат, 100 мянгатын дэвсгэртийг цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэх ташаа мэдээлэл тархаж байна.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2023 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монгол улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгаа хийж, үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.
Үүнийг цахим сүлжээгээр гуйвуулан бичиж байгаа тул цааш дэаш дэвэргэхгүй байхыг хүсье” гэлээ.