Ардчилсан нам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Иргэдийн амьдрал хүнд хэцүү болж байна. Баялагтаа эзэн болох учиртай Монголчууд маань төрийн толгойд гарсан хэдхэн хүнд баялгаа алдаж байна. Тиймээс тогтолцооны өөрчлөлт хийх асуудал дээр бид санал нэгтэй байгаа.
АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “УИХ-ын бүрэн эрхийн хугацааны дийлэнх нь өнгөрчихлөө. Ганц намын дарангуйлал хэрээс хэтэрч байна гэж ярьж, тэмцэж ирсэн. Давхар дээр өмссөн улстөрчид яамнаасаа баян болж хөлжиж байна. Энэ бүхэнтэй тэмцэж, хажуугаар нь намаа цэгцлээд явж байтал хэсэг бүлэг этгээд гарч ирж намыг минь дахин хагалан бутаргаж байна. Энэ муу муухай зүйлийг О.Цогтгэрэл зохион байгуулж байна. Эрх ашгаа хамгаалуулах гэсэн хэсэг этгээд АН-ыг төлөөлөхгүй. Энэ бүхнийг цэгцэлж, ардчилсан нам ард түмэнтэй хамт тэмцэхэд бэлэн байна. АН-ын гишүүдийг дотор нь хуваагдуулж талцуулах үйлдэлд битгий автаарай гэж хэлье” гэлээ.
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Олон нийтийг төөрөгдүүлсэн зохиомол сенсацийг улстөрчид бий болгож байна. Үүгээрээ эрх баригчдын алдаа завхралыг хаацайлах, хамгаалах арга хэмжээ авч байна. Өнөөдөр төртэй, хуулийн засаглалтай юм бол бүх асуудлаа тодорхой болгож цэгцлэх ёстой. Гэтэл нүүрсний хулгайчдадаа гэм буруугийн хариуцлага хүлээлгэж чадсангүй. Хулгайчид нь нүүрсний ордыг ард түмэндээ өгье гээд явж байна. Энэ бол гэмт хэргээ хаацайлах гэсэн оролдлого. АН байна уу, МАН байна уу хамаагүй. Бүгд хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгож, нотлох ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.