Франц улсад 26-аас доош насны иргэд эмийн сангуудаас үнэгүй бэлгэвч авах боломжтой болжээ. Үүнийг тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон “эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хувьсгал” гэж тодорхойлсон байна. Францын залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчний тархалтыг зогсоох зорилготой энэхүү эрүүл мэндийн шинэ стратеги нь шинэ оны эхний өдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 12-р сард ерөнхийлөгч Э.Макрон зарлаж байсан.
Тэрээр “Энэ бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх жижиг хувьсгал юм. Манай улсын залуус бэлгийн харилцааны үеэр өөрсдийгөө хамгаалах нь маш чухал” гэж байжээ. Энэ арга хэмжээ нь анх 18-25 насныханд зориулагдсан байсан ч сүүлдээ өсвөр насныханд ч хамааралтай болсон юм. Үүгээр зогсохгүй, засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливье Веран даваа гарагт өөрийн твиттер хуудсандаа “1-р сарын 1-нээс эхлэн яаралтай жирэмслэлтээс хамгаалах эмийг бүх эмэгтэйчүүдэд жоргүйгээр үнэ төлбөргүй авах боломжтой боллоо” гэж жиргэжээ. Францад бэлгийн замын халдварт өвчний тархалт 2020, 2021 онд 30 орчим хувиар нэмэгдсэн гэж эрүүл мэндийн байгууллагууд тооцоолж байгаа тул энэ арга хэмжээ маш зөв шийдэл байлаа гэж Францын хэвлэлүүд онцолж байгаа юм.
Эх сурвалж: CNN