Япон улсын 93 настай уран бүтээлч дэлхийг гайхшруулж байна. Яёи Кусама-г уран зургаа зурахыг түүний өндөр нас болон цар тахал ч зогсоож чадсангүй. Өдгөө 93 настай түүний уран зургууд хамгийн их борлуулалттай бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрээр 1970-аад оноос хойш Токио хотын нэгэн сэтгэцийн эмнэлэгт сайн дураараа амьдарч, тэндээ өдөр бүр уран бүтээлээ туурвисаар байна. Түүний өмнөх зуунд зурсан бүтээлүүд болон хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг хавсарсан үзэсгэлэн Хонг Конг-д тавигдаж байгаа юм байна.
“Яёи Кусама: 1945 оноос өдийг хүртэл” нэртэй, түүний 200 гаруй бүтээлийг нэгтгэсэн үзэсгэлэн нь долоон аравны түүхийг өгүүлж байна гэж уран зураг сонирхогчид шагшиж байгаа юм. Цэгэн зургаараа алдартай түүний бүтээлүүд дуудлага худалдаанд зарагдах үнээрээ сүүлийн арван жилд ийнхүү тэнгэрт хадаад байгаа аж. Хонг Конг-д нээлтээ хийсэн түүний үзэсгэлэнд очсон хүмүүс инстаграм-д маш идэвхтэйгээр түүний бүтээлүүдийг хуваалцаж байна. Харин тус үзэсгэлэн нээлтээ хийсэн музейн захирал үзэсгэлэнг сонирхож ирсэн хүмүүсийг “зөвхөн зураг аваад явах бус, энэ эмэгтэйн дотоод оршихуйтай илүү гүнзгий танилцахыг” хүсч байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN