Энэ сарын 13-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар уулзах болсныг цагаан ордноос мэдэгдлээ. Тэд Орос, Украины асуудлаас гадна Тайванийн хоолойн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, БНАСАУ болоод нээлттэй, чөлөөт Энэтхэг-Номхон далайн асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.
Энэхүү уулзалт нь Японы засгийн газар батлан хамгаалах чадавхиа үлэмж нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараа болох гэж байгаа юм. Тодруулбал, Япон 2027 он гэхэд батлан хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 2 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж амласан. Учир нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөө ихэсч, БНАСАУ-ын заналхийлэл урьд урьдынхаасаа ч илүү болж байгаа энэ үед АНУ, Япон уулзах нь гайхах зүйл биш гэж хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: DW