Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2023 оны 01-р сарын 04-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -35…-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -31…-36 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, цас хялмаална. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөрөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөрөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.