МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг шинээр сонгон шалгаруулах гэж байна. Энэ тухай ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай:
МҮОНРТ нь хуульд заасны дагуу орон тооны 15 гишүүний 4-г холбогдох төрийн бус байгууллагын саналаас Засгийн газар сонголт хийн нэр дэвшүүлж УИХ-д томилдог. Томилогдон ажиллаж байсан хоёр хүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Нэр дэвшигч нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.4, 21.6-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд,
• Эдийн засаг, бизнес, техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас санал болгосон тухайн чиглэлээр мэргэшсэн
• Ял шийтгэлгүй байх
• Монгол Улсын иргэн байна.
Хориглох заалт нь төрийн улс төрийн болон жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио телевизэд ажиллаж байгаа, ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог, хөрөнгө оруулалт хийсэн, МҮОНРТ-ийн хараат бус байдалд нөлөөлж болохгүй.
Шалгуур хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногт ЗГХЭГ-ын [email protected] мэйл хаягаар материал хүлээн авна" гэж ЗГХЭГ-аас мэдээллээ.