Өргөө амаржих газарт амаржихаар очсон ээж хаяг андуурч, улмаар машиндаа төрсөн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан Өргөө амаржих газраас эмнэлгийнхээ хаяг, байршлыг дэлгэрэнгүй танилцууллаа.
ЭМНЭЛГИЙН ҮҮДЭН ХЭСГИЙН ХАЯГ БАЙРШИЛ
• Нэгдсэн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг-Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалга /Арслантай гүүрлүү харсан хаалга/
• Амбулатори- Ертөнцийн зүгээр хойшоо харсан Моносын эмийн сантай хаалга /Төв замруу харсан хашаа нь дотроо байрлалтай/
• Эргэлт – Ертөнцийн зүгээр зүүн тийм харсан /ЭМЖЖ эмнэлгийн баруун хойд талд байрлах хаалга/ Төрсний дараах болон жирэмсний эмгэг эмчлэх тасгийн эргэлт урд байр 2,3,4 давхаруудын эргэлт/
• Эргэлт, хүлээлгийн хэсэг – Ертөнцийн зүгээр урагшаа харсан буюу хуучнаар эх хүүхдийн хөшөөтэй хаалга / төрөх өрөө болон мэс заслын эргэлт авах хэсэг, мөн төрсөн болон төрөх гэж байгаа эхчүүдийн ар гэр мэдээлэл өгөх хэсэг/
• Нярайн тасаг эргэлт – Амбулаторийн хаалгаар ороод 2 давхарын шатаар дээш гарна /нярайн эмгэг болон эрчимт эмчилгээний тасгийн эргэлтийг дуугүй хөтөчийн дагуу явна
• Эмэгтэйчүүдийн тасаг эргэлт – Ертөнцийн зүгээр хойшоо харсан Моносын эмийн сангийн зүүн талын хаалга /Шатаар дээш гарч эмэгтйэчүүдийн тасгийн 3,4,5 давхруудын эргэлт өгнө/
• Захиргаа – Ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалга /Бор модон хаалга захиргаа гэсэн хаягтай/