Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНХАУ-д Коронавирусийн халдвар их гарч байгаатай холбоотойгоор тус улсаас ирж байгаа иргэдэд ямар хяналт тавих нь анхаарал татсан сэдэв болж байна. Тэгвэл өнөөдөр ГХЯ-наас энэ асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. ГХЯ-наас мэдэгдэхдээ “Манай улс цар тахлын дэглэмээ цуцалсан. Тиймээс агаарын болон авто замын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн дэглэм хязгаарлалтгүйгээр хүлээж авч байна. Энэ нь иргэдийн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөөтэй гэж үзсэн. БНХАУ-аас ирж буй иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ” гэлээ.