Дэлхийн хамгийн олон хүн амтай улс "Ковид-19" халдварын давалгаанд өртөж байгаа учир Европын Холбооны орнууд Хятадаас ирж буй агаарын тээврийн зорчигчдод нэгдсэн арга хэмжээ авч болзошгүй байна.
Хятад улс 12-р сарын эхээр "Ковид-19"-ийн хяналтаа огцом эргүүлж, вирусийн тохиолдлын талаар үнэн зөв мэдээллийг эх орондоо болон хилийн чанадад өгч байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа тул ийнхүү Хятадаас ирсэн аялагчдад хязгаарлалт тавихад хүргэж байна гэж эрх баригчид хэлжээ.
Хятад өнгөрсөн сард "Тэг Ковид” бодлогоо шат дараалан сулруулснаас хойш вирус ихээр тархаж байгаа тул зарим олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд нэг сая гаруй хүн нас барах эрсдэлтэй гэж таамаглаж байгаа юм. Тиймээс Хятадаас ирсэн иргэдэд Европын холбоо нэгдсэн нэвтрэх шаардлага тавих эсэх талаар лхагва гарагт уулзалт хийнэ гэж Шведийн тал санаачилсан байна.
Тодруулбал, "Бид шаардлагатай арга хэмжээг хурдан авах нь чухал" гэж Шведийн Эрүүл мэндийн сайд Якоб Форссмед мэдэгджээ. Харин Бельги улс Даваа гарагийн орой Хятадаас ирж буй зорчигчдын дунд шинэ, аюултай байж болзошгүй хувилбараар өвчилсөн хүн байгаа эсэхийг шалгана гэсэн юм.
Эх сурвалж: AL JAZEERA