Норвегичууд 2022 онд цахилгаан машиныг ихээр худалдан авсан тухай үзүүлэлтийг DW онцоллоо. Норвегийн Авто замын холбооны гаргасан мэдээллээс харахад, өнгөрсөн онд бүртгэгдсэн таван автомашин тутмын дөрөв нь цахилгаан машин байжээ.
Тодруулбал, бодит тоогоор өнгөрсөн онд 138,265 цахилгаан машин зарагдсан нь нийт суудлын автомашины борлуулалтын 79.3 хувийг эзэлж байна. Ийнхүү Норвеги улс 2021 онд худалдаалагдсан автомашины 65 хувийг цахилгаан автомашин эзэлж байсан дээд амжилтаа эвджээ. Харин Америкийн автомашин үйлдвэрлэгч Тесла-гийн цахилгаан автомашин Норвегид зарагдсан нийт машины 12.2%-ийг эзэлж, борлуулалтаараа тэргүүлсэн байна.
Гэхдээ үүнийг тивтэй нь харьцуулбал, 2022 оны эхний есөн сарын байдлаар Европын холбооны шинэ автомашины бүртгэлийн дөнгөж 8.6 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа юм байна. Норвеги улс ийнхүү байгальд ээлтэй дадалд хурдацтайгаар шилжиж байна гэж зарим шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: DW