Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг АТГ-аас зарласан. Энэ жагсаалтад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтсан юм. Түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хориод байсан бол хориогы хугацааг дахин сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Б.Ганхуягийг хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон, хөрөнгө оруулалт нэрийн доор мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Шүүхэд хүргүүлсэн хүсэлтийг харвал:
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Ганхуяг, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хүргүүлжээ.
Энэ хүсэлтийг шүүх авч хэлэлцээд тэднийг нэг сар цагдан хорихоор болжээ.