Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНХАУ энэ сарын 8-наас хилээ нээж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөмж гаргаад байна. Мөн Гадаад харилцааны яамнаас өнөөдөр 14 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр манай улсын иргэд энэ сарын 8-наас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ руу зорчиж эхлэх аж.
Манай улсын иргэд БНХАУ руу зорчих бол 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгөх ёстой. Харин Монголын талаас ямар шаардлага тавихаа одоогоор танилцуулаагүй байна.