Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажлаа өгөхөөр болжээ. Учир нь тэрээр МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод байгаа юм. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг гадаад харилцаа хариуцсан, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяаг сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилоод байна. Түүнийг чөлөөлөх асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.
Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа МАН-ын нарийн бичгийн дарга болж буй тул түүнийг чөлөөлжээ. А.Ариунзаяагийн үүрэгт Д.Амгаланбаатарт шилжүүлсэн байна.