Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 282 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б нь бусдаас хахууль авсан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, хоригдлуудын 10 сая 520 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь хуурамч баримт бичгүүдийг үндэслэн нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:
• Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113
• Өмчлөх эрхийн эсрэг 96
• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16
• Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
• Эдийн засгийн 2
• Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 17
• Авлигын 8
• Амьд явах эрхийн эсрэг 11
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
• Хуурамч баримт бичиг үйлдэх 6, нийт 282 хэрэг байна.