“Эрдэнэс Монгол” компанийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ асуудалтай холбогдуулан албаны хүмүүс өнөөдөр /2023.01.02/ мэдээлэл өглөө. Тэрбээр “Бүртгэл нэгдүгээр сарын 16-ны 18 цагт дуусна. Бүртгүүлж байгаа иргэд хэдэн ч удаа мэдээллээ нэмж, шинэчилж оруулах боломжтой. Одоогоор 1297 хүн анкетаа оруулаад байна. Нэгдүгээр сарын 16 хүртэл эдгээрийг засаж өөрчлөх боломжтой. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс сонгон шалгаруулалтыг шат дараатайгаар явуулахаар төлөвлөөд байна.
Манай ажлын хэсгийн гол зорилго бол энэхүү сонгон шалгаруулалтыг шударга, олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, “Эрдэнэс Монгол” гэдэг Монгол улсын баялгийг удирддаг хамгийн том компанид хамгийн чадварлаг боловсон хүчнийг авчрахад оршиж байгаа юм. Бид зөвхөн 88 ажлын байранд залуусыг аваад зогсохгүй давхар нөөц бүрдүүлж байна” гэлээ.
Нэмж дурдахад тухайн ажлын байрууд нь 2,5-12 сая төгрөгийн цалинтай бөгөөд энэ хэрээр ч өрсөлдөөн ихтэй байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.