Хүний үс унахад стресс болон бүтээгдэхүүний сонголт маш чухал нөлөөтэй юм. Бид үс арчилгаандаа силиконы агууламжгүй, органик бүтээгдэхүүн сонгох нь ус уналтаас сэргийлж, илүү эрүүл болгодог байна. Мөн сав баглаа нь бүтээгдэхүүний чанар, органик байдалд шууд нөлөөлдөг учир органик савлагаатай бүтээгдэхүүн сонгосноор 100 хувь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгальд хор нөлөөгүй, уусдаг аж. Бид үс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Ургана" брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдуламын зөвлөгөөг хүргэж байна.
Хүний үсэнд хамгийн түгээмэл тохиолддог асуудал юу вэ?
Үсэнд хамгийн их тохиолддог гол асуудал бол үсний уналт байдаг. Үс унах нь гаднын, дотоод эвсэл өвчний гэсэн гурван үндсэн шалтгаантай. Гаднын шалтгаан нь үсээ нойтон байхад нь хүйтэнд гарах, халуун индүүгээр индүүдэх, халуун сэнсээр байнга сэнсдэж, хатаах зэрэг механик үйлдлүүдээс шалтгаална. Дотоод шалтгаан нь жирэмслэлтийн гурван сараас эхлэн гол тэжээлүүд урагт очдог учраас гормоны өөрчлөлт явагдан, үс унаж эхэлдэг. Эсвэл янз бүрийн өвчний хими, туяаны эмчилгээнээс шалтгаалдаг. Мөн стрессээс гаралтай байдаг. Хүн огцом стресстэхэд бодисын солилцооны шинж тэмдгүүд өөрчлөгддөг. Тиймээс үс унах, халзрах, хумс хугарах, ходоод өвдөх зэрэг төрөл бүрийн хавсарсан хам шинжүүд илэрдэг учраас үс их унадаг.
Үс унахад бидний өдөр тутамдаа үс арчилгаандаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нөлөөлдөг үү?
Хүний үс өдөрт 50-100 ширхэг унахыг хэвийн гэж үздэг. Учир нь хүний хуйхны булцуунд нэг сайн үс байснаа хүч нь сулраад ирэхэд, дараагийн шинэ үс гарахын тулд одоо байгаа үсээ унагааж, шинэ үс гаргадаг.
Сүүлийн үед үс унаад байгаа гол шалтгаан нь силиконы агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Силикон орсон шампуниуд нь циклометикон, диметикон зэрэг метиконы төрлийн эсвэл акрилик агуулсан бүтээгдэхүүнүүд маш өндөр силиконы найрлагатай байдаг. Ийм бүтээгдэхүүнүүд нь хүний үсний гадаргууд хиймлээр бүрхүүл үүсгэж, байгалаас агаар, ус авч чадахгүйд хүргэдэг. Тиймээс үс унаж эхэлдэг.
Үс уналтын эсрэг ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстой вэ?
Үс уналтын эсрэг органик бүтээгдэхүүн хэрэглэж, гаднын болон механик нөлөөллийг багасгах хэрэгтэй. Бид Монголд анх удаа 100 хувь эко шампунь бүтээсэн. Энэ нь үсний мист, халгайн үрийн тос, шампунь гэсэн гурван сэт бүтээгдэхүүн юм. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эхлээд, үсний мистээр үснийхээ унаж байгаа хэсэгт эсвэл бүтэн хуйхандаа цацаж, эмчилгээ хийнэ. Үсээ нойтон болтол нь үүнийгээ цацаад, 15 минут массажлана. Дараа нь, халгайн үрийн тосоо хуйхандаа түрхэнэ. Бүтээгдэхүүнээ хайрлаж, удаан хэрэглэхийг хүсэж байгаа бол бүх газраа биш зөвхөн унасан хэсэгтээ түрхээд, 15 минут массажлаад, өөрөөр нь хатаана. Үс хатахаараа дардайж, хатаж эхэлдэг. Энэ үед шампуниараа үсээ угаана. Угаахдаа хуйхаа сайн угаана. Шампуниа сайн түрхээд, үсээ норгоод, сайн хөөсрүүлээд 15 минут орхичих. Тэр хооронд биеэ угаана. Дараа нь хөөсөрсөн хуйхаа усаар зайлж, угаавал үсний уналт зогсоно.
Манай клиник туршилтад 1000 гаруй хүн оролцсон. 90-ээс дээш хувийн үзүүлэлттэйгээр үсний уналт зогссон, үсний бат бэх чанар сайжирсан, үсний диамерт өссөн.
Бид органик бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон. Гэхдээ орц, найрлагад анхаарлаа хандуулдаг ч сав баглаад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Органик бүтээгдэхүүний сав баглаа нь мөн органик биш бол бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг үү?
Хүн жилд 15 грамм пластик иддэг. Ууж байгаа усны пластик нь усны молекул массд орж байдаг. Хүчтэй HDPE материалаар хийсэн пластик нь шампунь, шингэн саван, аяга угаагчийн найрлагад орж байдаг. Учир нь энэ нь идэмхий бодисууд юм. Тиймээс молекул масс нь хүний хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнд ордог.
Органик савлагаатай бүтээгдэхүүн бол хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Бүтээгдэхүүний чанарт ч нөлөөлдөггүй.
Танай бүтээгдэхүүний савлагаа органик уу?
Тийм. Манай бүтээгдэхүүний сав 98 хувийн улаанбуудайн сүрлээр хийсэн. Та бүтээгдэхүүнээ хэрэглээд дуусахаар, савыг нь нэрийн барааны дэлгүүрт авч ирээд, өгч болно. Эсвэл өөрийнхөө дуртай цэцгийн үрийг хийгээд, азотын бордоо бага зэрэг хийж, ус хийгээд, газарт булаад орхичих. Энэ сав нь 1.5-1.8 жилийн дараа хөрсөнд 100 хувь задрал явагдаж, байгальд ямар ч хор хөнөөлгүйгээр уусаж алга болдог.
Зарим улсад шампуний найрлагад ордог хэд хэдэн төрлийн парабен хориглосон байсан. Танай бүтээгдэхүүний орц, найрлага нь юу вэ?
Шампуньд юу юу орсныг мэдэхийн тулд дээрээс доошоо хардаг. Дунд хэсэгт гол идэвхит найрлагууд байдаг. Хадгалалт уртасгадаг бодисууд хамгийн сүүлд байх ёстой байдаг. Учир нь маш бага орох ёстой.
Дэлхий дээр зургаан төрлийн парабен байдаг. Этилпарабен, метилпарабен, пропил парабен зэрэг. Европын холбоо болон өндөр хөгжилтэй орнууд гурван төрлийн парабенийг нь 100 хувь хориглосон. Дэлхийн ямар ч гоо сайхны болон эмийн зах зээлд энэ гурван төрлийн парабенийг хэрэглэхийг хориглоно гэсэн байдаг. Гэтэл манай улсад хориглоогүй улсуудаас их орж ирж байна. Хятад, Вьетнам, Турк зэрэг орнуудаас маш их гоо сайхны бүтээгдэхүүн орж ирж байна. Манай улс гоо сайхны бүтээгдэхүүний тухай ямар ч хууль байхгүй учраас бүтээгдэхүүний эцсийн шинжилгээгээр л оруулж ирдэг.
Манай бүтээгдэхүүний хадгалалт уртасгадаг бодис бол тэрэлж, сэлэнгэ ундаа, жүүсний найрлагад ордог маш органик, зөөлөн бүтэцтэй бодисууд байгаа учраас манай шампунийг хүүхдүүд хэрэглэсэн ч болно. Хөөс үүсгэдэг гадаргууг цэвэрлэх бодисын сульфат орооогүй учраас бага насны хүүхэд хэрэглэсэн ч нүдийг нь улайлгаж, гэмтээхгүй.
Бид бүтээгдэхүүнд орсон бүх түүхий эд, бүтээгдэхүүнээ өөрсдөө тарьсан, гэзэг өвс, чөдөр өвс, одой далан түрүү зэрэг ургамлууд орсон. Эдгээр ургамлын тарихад багадаа дөрвөн жил зарцуулдаг. Манай бүтээгдэхүүн 100 хувь дээр үеийн Монгол хатдын үсээ ургуулдаг байсан 15 төрлийн эмийн ургамал орсноороо онцлог.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.